Нийгэм

Галт тэргээр зорчихдоо дараах бичиг баримтыг бүрдүүлээрэй

Коронавируст цар тахлын халдварын улмаас зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг олон сараар зогсоосны эцэст УОК-ын зөвшөөрлөөр наймдугаар сарын 29-ний өдрийн 05:00 цагаас эхлэн нээжээ. Зорчигчийн галт тэргээр аялахдаа УОК-ын даргын 2021 оны тавдугаар сарын 19-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д заасны дагуу дараах бичиг баримтыг заавал бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн зорчихыг анхааруулж байна. Үүнд:

  1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
  2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
  3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1,2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/.

Харин 0-17 насны хүүхдээс коронавируст халдварын бх-ПГУ болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу ШААРДАХГҮЙ бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авч холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн онцгой комисс хариуцан зохион байгуулна. Эдгээр бичиг баримтыг бүрдүүлсэн зорчигч дараах цагийн хуваарийн дагуу орон нутгийн зорчигчийн галт тэргээр зорчиж болох юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version