Нийгэм

Есдүгээр сарын 1-нд ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцохыг уриаллаа

Тээврийн цагдаагийн албанаас хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөөр хүүхэд багачуудаа хүндэтгэж, автомашиныхаа ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг уриалав.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас  хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэлт ирээдүйнхээ төлөө гэрлээ асаах уриалгыг дэвшүүлж байгаа. Есдүгээр сарын 1-нд Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, сургууль орчмын замд хурдаа сааруулж, хүүхдүүдэд зам тавьж өгдөг, хүүхдийн аюулгүй байдалд санаа тавьдаг жолооч бүхэн гэрлээ асааж хөдөлгөөнд оролцоорой” гэв.

Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 28 хүүхдийн амь нас хохирч 242 хүүхэд хөнгөн болон хүнд хэлбэрээр гэмтэж, бэртжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version