Засгийн газарТамирчдын амжилтОнцлох

Э.Содномпилжээд 2022.01.01-нээс сар бүр 9 сая төгрөгийн урамшуулал олгоно

Токиогийн паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд өнөөдөр алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ улсаас сар бүр есөн сая төгрөгийн урамшуулал авна. 2012 оны наймдугаар сарын 16-ны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олимп, паралимпын наадам дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр урамшуулал олгохоор тусгасан.

Урамшууллын хэмжээ:

  • Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.

Тус зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгоно.

Э.Содномпилжээ нь Риогийн паралимпаас хүрэл медаль хүртэж байсан мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж байсан тул 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс сар бүр 9 сая төгрөгийг Засгийн газраас амьдралын баталгаа болгон авах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version