Орон нутагFocus

Лүнгийн замыг засварлаж байна

Баруун аймгууд руу явах Лүн-Дашинчилэн-Батцэнгэлийн чиглэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үер бууж автозам сэтэрч эвдэрсэн. Энэ дагуу ЗТХЯ-наас ажлын баг газар дээр нь шуурхайн очин танилцаж тус замыг 24-нээс засварлаж эхэлжээ.

Тодруулбал, үерт автан доош идэгдэн суусан замын хэсэгт түр зам тавьж дүүргэлт хийж эхэлжээ. Ирэх 7 хоногт дүүргэлтүүд харьцангуй гайгүй болсноор дээрх чиглэлийн төв автозам хуучин трассаараа зорчих нөхцөл бүрдэнэ гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Хөвсгөл, Архангай явах чиглэлийн замын өгсөх хэсэгт үер бууснаас авто зам доошоо 3 метр орчим сууж замын хажуу хэсэг сэтэрсэн байна. Бусдаар Лүнгийн чиглэлийн замын хэсэг үерт урсаагүй гэдгийг мэдэгдэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version