Хууль эрх зүйОрон нутагFocus

Нууцаар хил нэвтрүүлэх гэж байсан зэс, адууны өлөн гэдсийг илрүүллээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр Экспортын хяналтын талбайд хууль хяналтын байгууллагатай хамтран “56-99 УБТ”, ” 85-11 УБИ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрчээ. Тухайлбал дээрх машины дугуйны завсарт 574 кг адууны өлөн гэдэс, 1,2 тонн зэсийг хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ. 

Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт, шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд явуулж байгаа учраас зөрчлүүдийг цаг алдалгүй илрүүлэн, шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна. 

Эх сурвалж: Замын-Үүд Хилийн мэргэжлийн хяналтын алба
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version