Урлаг спорт
“Ёохор-2017” ардын урлагийн наадам болно
Ирэх долдугаар сарын 17-нд болно. Үүнийг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ-ын тогтоол, ЗДТГ-ын захирамжаар гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа юм.
Зорилго нь Буриад Монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг ёохорыг судалж нийтэд сурталчлах, уламжлан өвлүүлэх, хөгжүүлэх ажлыг орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авьяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлэх. Мөн улсынхаа болон олон улсын түвшинд ёохор бүжгийн эзлэх байр суурийг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.