WorldFocus

100 хүүхдийн хичээлийн хэрэгсэл, 9000 ширхэг амны хаалт хүлээлгэж өглөө

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Бентью суурингийн төв эмнэлэгт хандив гардуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тэрхүү хандивын аян Бентью суурин дахь 1000 гаруй хүүхэд, багачуудын дуу цангинасан бага сургуулийн сурагчдад үргэлжлэн хүрч, тэдэнд цэргийн багийн бие бүрэлдэхүүнээс 100 хүүхдийн хичээлийн хэрэгсэл, 300 ширхэг тоглоом, 9000 ширхэг амны хаалт, 100 литр гар ариутгагчийг цуглуулан хүлээлгэж өглөө.

Энэхүү хандивыг хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн удирдлага, эмэгтэй энхийг сахиулагчдын төлөөлөл болон Бентью суурингийн бага сургуулийн багш, сурагчид оролцов. Тус сургуулийн удирдлага, багш нарын зүгээс цэргийн багийн бие бүрэлдэхүүнд хандан “Цар тахлын үед манай сургуулийн сурагчдад туслан хандивын гараа сунгасанд сургуулийн нийт сурагчид, багш нарынхаа өмнөөс баярлалаа. Та бүхний ажилд их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн талархсанаа илэрхийлсэн юм.

Ахлах дэслэгч Г.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: ЗХЖШ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version