WorldFocus

Цахим худалдааны Ноу-Хау-г Монголд “Alibaba GDT Mongolia training institution”

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж нийгмийн төдийгүй бизнесийн орчинд маш том сорилтууд тулгарч байна. Энэ нь дэлхий улс орнууд тэр чигээрээ дижитал хэлбэрт шилжиж салбар бүр өөр өөрийн онцлог нөхцөлд тохируулан цахим орчинд хөгжих шаардлага үүсэж байгаа явдал юм.

Энэ цаг үед Монгол улс ч гэсэн худалдаа бизнесийн орчны тогтвортой хэвийн байдлыг хангаж, дотоодын аж ахуй нэгж байгууллага болон хувиараа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг тодорхой түвшинд эрсдэл багатай даван туулах тал дээр дор бүрнээ хичээж байна. Манай улсын хувьд зах зээлийн хэмжээ бага, үндэсний брэнд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нэвтрүүлэх ажил харьцангуй удаашралтай, боломж хомс, бизнесийн орчны цахим шилжилтийг хийхэд хууль эрх зүй, дэд бүтцээс гадна цахим худалдааны орчинд оролцогч талуудын мэдлэг соёл, хандлага учир дутагдалтай байгаа билээ.

Тиймээс дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж бараа бүтээгдэхүүнийг нь гадаадын болон дотоодын зах зээлд таниулж, дэлхийд өрсөлдөхүйц чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарцыг нээх, олон улсын түвшинд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, илүү өргөн хүрээнд бизнесээ тэлэх боломжийг олгох түүнчлэн шилдэг дижитал байгууллага, иргэнийг багц сургалтаар олон улсын түвшинд бэлдэх зорилгыг тавьснаар Монгол улс Алибаба Групп компаниас хэрэгжүүлдэг Алибаба GDT(Global Digital Talent )олон улсын сүлжээнд 2020 онд нэгдэж гишүүн улс болсон. Улмаар албан ёсны салбар болох “Alibaba GDT Mongolia training institution” -г 2021 онд нээн ажиллуулж эхэлсэн.

“Alibaba GDT Mongolia training institution”-ийн нээлтийн ажил бол БНХАУ-ын Ханжоу хотын Засгийн газар болон “Алибаба Групп”, “Алибаба Бизнес Сургууль”-аас жил бүр зохион байгуулдаг “Alibaba Global Digital Talent Challenge 2021” олон улсын тэмцээнд анх удаа Монгол улсаас баг бүрдүүлэн оролцох гэж байна. Энэ жилийн олон улсын тэмцээн нь “Хил хязгааргүй брэндийг бүтээцгээе” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд дижитал эринд шилжих хүсэлтэй компаниуд, аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүн, тэр дундаа залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой юм. Өөрөөр хэлбэл “Alibaba Global Digital Talent Challenge 2021” нь дэлхийн энтрепренер шипийг сурталчлан таниулах арга хэмжээ тул Монгол улс энэхүү тэмцээнд оролцсоноор өөрийн брэндийг хил хязгаараас чөлөөлж бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж, Алибаба онлайн худалдааны платформд өөрсдийн дэлгүүрээ нээх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон давуу талуудтай.

Тус тэмцээний дотоодын шалгаруулалт гурван үе шаттай явна. Дотоодын ялагчдын шагналын сан:

1-    р байр 10 сая төгрөг

2-    р байр 5 сая төгрөг

3-    р байр ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал

Олон улсын шалгаруулалтыг Алибаба Групп хийнэ. Олон улсын ялагчдын шагналын сан:

1-р байр 20’000$

2-р байр 10’000$

3-р байр 5’000$  байна.

Тэмцээнд дэлхийн 14 улсын баг тамирчид урьдчилсан байдлаар оролцохоор болоод байна. Олон улсын залуучуудтай мэдлэг чадвараараа өрсөлдөхийг хүссэн залуучууд болон хамтран ажиллах хүсэлтэй бизнес эрхлэгч хувь хүн, байгууллагуудад тэмцээний үүд хаалга нээлттэй.

Тэмцээний бүртгэл 2021 оны 8 сарын 31 хүртэл.

Та бүхэн тэмцээнд оролцохыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу:

Утас: 89198160, 99988812, 88010004

Facebook page: Alibaba GDT Challenge 2021 Mongolia

И-мэйл:  aven@alibaba-gdt.mn lila@alibaba-gdt.mn nick@alibaba-gdt.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version