WorldОнцлох

С.Халиун Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Тайландын Хаант Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Халиунд Соёлын элчийн гэрчилгээг Элчин сайд А.Төмөр 8 дугаар сарын 16-ны өдөр гардуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Тайландын нэр хүндтэй “MQDC” компанид дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг С.Халиун нь Монгол Улсыг сурталчлах ажлыг гадаадад зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд цаашид спорт, урлагын салбараар дамжуулж өөрийн улсын соёлоо Тайландад сурталчлах, соёлын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ тэрээр онцолсон юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version