Онцлох
Уламжлалт анагаах ухааны амбулаторийн тусламж, үйлчилгээг ЭМДС-аас хариуцна
Уламжлалт анагаах ухааны амбулаторийн тусламж, үйлчилгээг ЭМДС-аас бүрэн хариуцна.
Уламжлалт анагаах ухааны өдрийн эмийн эмчилгээ нь 5-аас доошгүй хоног үргэлжилнэ. Өдрөөр эмчлүүлэх тусламж, үйлчилгээний нийт зардал 150.000 төг байх ба үүнээс ЭМДС-аас 130.000 төгрөгийг, даатгуулагч иргэн өөрөө 20.000 төгрөгийг хариуцан төлнө.
Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний суурь тарифийн хэмжээ 450.000 төгрөг бөгөөд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт зардлын 15 хувийг даатгуулагч иргэн өөрөө хариуцан төлнө.