Эрүүл мэндийн сайдын өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газраас зохион байгуулан нийслэлд Коронавируст халдвар (КОВИД-19)-тай иргэдийг хэвтүүлэн эмчилж буй эрүүл мэндийн 52 байгууллагад дэмжлэгт хяналт хийгдэж байна.
Дээрх хяналтын хүрээнд 2021 оны 08 сарын 10-ны өдөр Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа 145 ортой түр тасгийн улаан бүсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлыг судлан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа 145 ортой түр тасагт орны ачаалал харьцангуй багасаж, хүнд хүний тохиолдлын тоо буурсан, хэвтүүлэн эмчлүүлж буй иргэд эмчилгээ, үйлчилгээнд сэтгэл ханамжтай байлаа.