Засгийн газарЭдийн засагОнцлох

“Богд хаан” төмөр замын ажлыг энэ сард эхлүүлнэ

ЗТХ-ийн сайд Л.Халтар Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, үйл ажиллагаа, тэр дундаа төмөр замын салбарт авч хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрээр “Сүүлийн 2-3 жил нь зам, тээврийн салбарт, тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд болж байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замыг тавих ажил хэвийн үргэлжилж амжилттай явж дуусах шатандаа орж байна. Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажил мөн амжилттай явагдаж байна. Энэ ажил 2022 оны 7 дугаар сар гэхэд хилийн өртөөг бүрэн байгуулж хөдөлгөөн нээгдэнэ. Ингэснээр 2019 онд эхлүүлсэн төмөр замын 2 ажил үндсэндээ дуусах шатандаа орно.

Үүний дараа мөн төмөр замын 4 том төсөл байна. Бүгд Засгийн газрын түвшинд тодорхой шийдвэрүүд нь гарсан төслүүд байгаа. Эхний ажил бол Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын чиглэлийн төмөр замын ажил байгаа. Энэ боомт бүрэн нээгдсэнээр Монгол Улсаас гарах уул уурхайн бүтээгдэхүүн, экспортын тээврийг нэмэгдүүлэхэд хамгийн гол түлхэц болохуйц боомт байгаа юм гэдгийг тэрээр тодотголоо.

Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын хөдөлгөөн 2022 оны 7 дугаар сар гэхэд хилийн өртөөг бүрэн байгуулснаар нээгдэнэ. Ингэснээр 2019 онд эхлүүлсэн төмөр замын 2 ажил үндсэндээ дуусах шатандаа орно.

Удаахь ажил нь Дорнод аймгийн Чойбалсан хотоос Эрээнцав чиглэлийн 237 км зам байгаа. Энэ зам нь Чойбалсан хотоос урагшаа Хөөт-Бичигтийн чиглэлийн, өөрөөр хэлбэл манай улсын зүүн босоо чиглэлийн төмөр замын ажлын бүтээн байгуулалт ирэх оноос эхэлж өрнөх юм. Гурав дахь баруун бүсийн босоо чиглэлийн төмөр зам буюу Арцсуурь-Шивээхүрэн чиглэлийнх байгаа.

Одоогийн байдлаар урдчилсан тооцоогоор 1280 км төмөр замын бүтээн байгуулалт хүлээгдэж байна. 2010 онд УИХ-аас баталсан “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт”-д өөрчлөлт оруулах талаар Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн барьсан байгаа. Ирэх намрын чуулганаар УИХ хэлэлцсэнээр энэхүү бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулаадцааш үргэлжлээд явна.

Дөрөв дэх бүтээн байгуулалт олон жил ярьж буй “Богд хаан” төмөр замын ажил байгаа. Гүйцэтгэгч байгууллагыг өнгөрсөн 7 хоногт болсон Засгийн газрын хуралданаар хэлэлцэн тодруулаад байгаа. Харин ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг төмөр замын трассын асуудал буюу ямар газраар дамжин өнгөрч гарч, аль өртөөнүүдтэй холбогдох талаар эцэслэн шийднэ.

Энд 135 км- төмөр замыг шинээр тавина. 6 зөрлөг, 3 өртөөтэй. 16.6 км урттай, 2 туннель буюу газар доогуурх 2 хонгилтой, хонгилууд нь 7.5-аас 9.1 км-ын урттай байх юм. Урьдчилсан тооцоогоор нийт 19.3 сая шоо метрийн газар шорооны ажлыг эхлүүлнэ. Уг төмөр замын ажлыг энэ 8 дугаар сараас эхлүүлнэ.

Товч хэлэхэд нийслэл Улаанбаатар хотын хойно байгаа төмөр замын Рашаант өртөөнөөс Богд уулыг баруун урд талаараа тойрон зүүн талд байгаа Мааньт өртөөтэй холбогдох төмөр зам юм. Анхны хувилбар нь Багахангай өртөө байсан. Техникийн шийдлийг гаргахад хүнд хэцүү байсан” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version