ЭМЯЗасгийн газарОнцлох

Шинжилгээний хариуг альфа, дельта хувилбараар нь ялгах бичил лаборатори танилцуулав

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга, С.Амарсайхан өнөөдөр НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа, тус төвийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо болон БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал Ли Кён Мин нарыг хүлээн авч уулзлаа.

“К2ЛБИО” байгууллагын захирал Шадар сайдад короновируст халдвар /КОВИД19/-ыг илрүүлэх бичил лабораторийг Монгол Улсад байгуулах саналыг танилцууллаа.

Тус лаборатори нь ПГУ шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд 15 минутаас нэг цагийн хугацаанд 340 сорьцыг шинжлэн хариу гаргах чадвартай, вирусын мутаци болох альфа, дельта зэрэг хувилбарыг ялган таних зэрэг олон давуу талтай ажээ.

Энэхүү бичил лаборторийг эхний удаад Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хилийн боомт, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд байршуулан, зорчигч, иргэдээс шинжилгээ авах, мэдээллийн нэгдсэн сүлжээ үүсгэх боломжтой гэж доктор Ли Кён Мин хэллээ.


Мөн ковидын халдвараас урьчилсан сэргийлэх, вирусыг устгах, өвчлөлийг эдгээх үйлчилгээтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн биологийн идэвхит бүтээгдэхүүний дээжээс Монгол Улсад хандивлах, цаашид худалдааны гэрээ байгуулах саналтай байгаагаа тэрбээр уламжилав.
Шадар сайд С.Амарсайхан, “БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагыг УОК-той хамтран ажиллах гаргасанд талархлаа илэрхийлээд бичил лабораторийг аль болох богино хугацаанд суурилуулахад анхаарч ажиллана гэлээ.
“Лабораторийн хувьд сорьцод хийх шинжилгээ нь чанар стандартын шаардлага хангасан, дэлхийн болон олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Сорьцоос ковидыг алдалгүй тогтоож байна уу, мутацийг ямар хэмжээд илрүүлэх вэ гэдгийг манай мэргэжлийн байгууллагуудтай хамтран туршилт хийж, үр дүнгээ ойрын хугацаанд танилцуулах хэрэгтэй. Хэрэв үнэхээр алдаа мадаггүй ажиллаж байгаа бол бид хамтын ажиллагаагаа эхлүүлнэ. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, НЭМҮТ бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана” гэж Шадар сайд хэллээ.
 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version