Орон нутагFocus

Онгийн гүүр ашиглалтад орлоо

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онги голын 54.8 м урт төмөрбетон гүүрийн нээлт боллоо. Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар уг гүүрийн зураг төслийг “ГБЭТ” ХХК зохиож, “Зам Замын Байгууламж” ХХК барьсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ техник, технологийн хяналт тавьж ажилласан байна.

Гүүрийн барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж өнгөрсөн зургадугаар сард бүрэн дуусгажээ.

260 м урт хайрган хучилттай авто зам, 130 м урт эргийн чулуун бэхэлгээ, 80 м урт далангийн налуугийн чулуун бэхэлгээтэй гүүрийг “ЗЗБ” ХХК-ийн ерөнхий икженер А.Жавхлантөгс ахлагчтай 30 гаруй ажилтан 17 ш машин механизм, тоног төхөөрөмжтэйгээр батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, гэрээний нөхцлийн дагуу ажлын график төлөвлөгөө, технологи аргачлалыг гаргаж, орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж гүйцэтгэсэн байна.  

эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version