Шатахуун импортлогч ААН-үүд энэ сарын эхээр шатахууны үнээ литр тутам 300 төгрөгөөр нэмсэн. Шатахууны үнийг гэнэт нэмсэн нь жолооч нарт хүнд цохилт болж, улмаар үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн.
Гэсэн ч энэхүү нэмэгдэл нь хангалтгүй гэж импортлогч компаниуд үзсэн бөгөөд АИ-92 бензинийг л гэхэд 2000 төгрөгөөр авч, 1750 төгрөгөөр зарж байгаа нь зөвхөн нэг сарын хугацаанд л гэхэд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэдгийг мэдээлж байсан.
Тэгвэл сард хоёр удаа буюу өнөө өглөөнөөс АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр дахин нэмсэн байна.
Тухайлбал, АИ 92, 93 бензин
- Петровис -2050
- Шунхлай-2060
- Тэс Петролиум-2050
- Магнай трейд-2050
- Сод монгол-2050 төгрөг болсон байна.