Эрүүл мэнд
КОВИД-19 халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд өгөх зөвлөмж
Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд зориулан гаргасан зөвлөмжийг хүргэж байна
- Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй
- Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.
- Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.
- Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой.Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.
- Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай
- Хэрэв танд КОВИД-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.
- Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй
- Алхах , суниах ,иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.
ЭМЯ