Нийгэм

Зам-Үүд дэх ариутгалын төхөөрөмжийг туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ

Замын-Үүд боомтын ариутгалын хаалганы стандартын шаардлага хангалтгүйн улмаас экспорт, импортын ачаа барааны эргэлт саатсан. Засгийн газраас тус боомтын ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар долдугаар сарын 6-наас түр ажлын хэсэг томилоод байгаа.

Замын-Үүд боомтын экспортын чиглэлд эхний ээлжийн ариутгалын төхөөрөмжийг долдугаар сарын 24-нөөс туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой, нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай.

Замын-Үүд хилийн боомтоор өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд өдөрт ачаатай 100, импортын 50-60 автомашиныг нэвтрүүлж байгаа юм.

Түүнчлэн Замын-Үүд дэх Гаалийн газраас иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх 96361281 гэсэн дугаарыг өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version