ОнцлохОрон нутаг
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах төсөл 2021-2028 онд хэрэгжинэ
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн эхлэлийн хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нээлээ.
Төслийг “Байгалийн нөөцөөс хамааралтай амьдарч буй хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг экосистемд түшиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх замаар дээшлүүлэх” зорилгын хүрээнд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад 2021-2028 оны хооронд хэрэгжүүлэх юм.