К2BIO компани Монгол Улсад салбараа нээнэ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНСУ-ын К2BIO компанийн Захирал Мансук Бае, Дэд захирал Кунгмин Ли нарыг хүлээн авч уулзлаа. К2BIO компани нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар 2 дахь удаагаа хүрэлцэн ирж байгаа гэнэ.
Тус компани нь Монгол улсад салбараа нээж 1 цагийн дотор хариу нь гардаг PCR шинжилгээний багцыг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай саналаа танилцууллаа. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг хэлж байна. К
2BIO компани Монгол улсад хурдавчилсан оношлуурыг үйлдвэрлэж мутацид орсон вирусийн дельта, альфа хувилбарыг илрүүлэхээр ажиллах болно гэдгээ уулзалтын үед мэдэгдлээ. Тус компани өөрийн технологио үнэ төлбөргүй шилжүүлэн өгнө гэж уулзалтын үеэр онцлов.