Эдийн засагОнцлох

Ажлын байр дэмжих зээлд 22,6 мянган зээлдэгч хамрагджээ

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд /2021.07.21/ танилцууллаа. 

Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээлд 22,661 зээлдэгч хамрагдаж 1,7 их наяд төгрөгийн зээл авсан бол Монголбанкны репо санхүүжилтийн зээлийн хөтөлбөрт 2645 зээлдэгч хамрагдаж 593 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Ипотекийн 6 хувийн зээлд 6,917 өрх хамрагдаж 512 тэрбум төгрөгийн зээл авч барилгын салбарт 86,6 мянган ажлын байр хадгалагдсан байна. Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлд 19,737 зээлдэгч хамрагдаж 309 тэрбум төгрөгийн зээл авчээ. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадсан бөгөөд төлөвлөгөө 70 хувийн гүйцэтгэлтэй байна.  


Нийт экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар, 2020 оны мөн үетэй харьцуулахад 45.1 хувиар тус тус өссөн байна. Нийт импорт 2019 оны мөн үеэс 8.5 хувиар, 2020 оны мөн үеэс 29.6 хувиар тус тус өссөн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version