Монголбанк нь гадаадад суралцаж буй Монгол оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг статистикт үнэн зөв тусгах зорилгоор энэхүү түүвэр судалгааг явуулж байна.
Судалгаанд гадаад улсад суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд Таны өгсөн мэдээлэл нь Монгол улсын гадаад секторын статистикт чухал эх сурвалж болох тул Таныг судалгаанд идэвхтэй оролцохыг хүсье.
Таны мэдээллийг бид зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу чандлан хадгална.
Энэхүү судалгааны асуулгад бүрэн хариулсан 50 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн ном худалдан авах урамшуулал олгоно. (Судалгааны асуулгыг бөглөх холбоос)
Хэрэв танд судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал Монголбанкны facebook хуудсаар болон 11-327088 дугаараар холбогдоно уу.