WorldFocus

ОХУ-д саатсан зорчигчдыг зочид буудалд түр байрлуулжээ

Улаанбаатар-Челябинск-Анталъя чиглэлд нислэг үйлдэж байсан “Аэромонголиа” компанийн А319 агаарын хөлөг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Челябинск нисэх буудалд бууж түлшээ сумлах явцад агаарын хөлгийн зүүн хойд талыг тус нисэх буудлын өөрөө явагч шат мөргөж гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Тус агаарын хөлөгт нийт 131 зорчигч зорчиж явсан бөгөөд Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар болон “Аэрмонголиа” компанийн зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагатай  хамтарч ажилласны дүнд зорчигчдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулаад байна.

Зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн шуурхай тээвэрлэх зорилгоор “Аэрмонголиа” компани, МИАТ компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд Туркийн талаас нислэгийн зөвшөөрөл өгмөгц МИАТ компанийн агаарын хөлгөөр зорчигчдыг Анталъя хот хүртэл үргэлжлүүлэн тээвэрлэхээр төлөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version