Засгийн газарБоловсролОнцлох

Л.Энх-Амгалан: Хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн хичээж ажиллана

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас боловсролын байгууллагууд сургалтаа цахимаар өгч, оюутан сурагчид хоёр жил орчим хугацаанд зайнаас хичээллэж байгаа билээ. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс хичээл танхимаар орох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан есдүгээр сараас эхлэн танхимаар хичээллүүлэхээр ажиллаж буй талаараа мэдээллээ.

Тэрбээр “Сургууль хичээл эхлүүлэх хугацаа Боловсролын хуулийн дагуу зохицуулдаг. Тийм учраас бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэхдээ ковидийн нөхцөл байдал хэрхэхийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдөр 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаж байна. ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь мөн адил хоёр дахь тундаа хамрагдсан.

Намрын хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн хичээж ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.  

Бид энэ жилийн есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш танхимын хичээлийг бүрэн хаасан цөөн хэдэн улсын тоонд орохоор байна. Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Нэгэнт бид ковидтой дасан зохицон амьдрахаас хойш хичээлийн жилийн хугацаанд нь танхимаар эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлээд байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version