МАХНУлс төрОнцлох

С.Ганбаатар ард түмнээсээ тусламж хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хандивын дансаа зарлаж, мэдээлэл хийлээ. Түүнтэй хамт МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, нарийн бичгийн дарга Б.Тулга нар мэдээлэл хийлээ.

Тэд энэ үеэр “Монголчууд эх нутагтаа эзэн байх уу, эд баялагтаа эзэн суух уу гэдэг түүхэн сонголт хийх сонгуулийн өмнө ирээд байна. МАНАН-гийн олигархжсан хөрөнгөтнүүд гадаадын хөрөнгө оруулагч нэртэй дээрэмчидтэй эвсэж эх орны минь баялгийг ямар ч ногдол ашиггүй 2037 он хүртэл зөөж гаргахаар болоод байгаа энэ үед Монголчууд эх орон газар шороондоо эзэн болохын тулд түүхэн сонголт хийх цаг боллоо.

Рио Тинто мэтийн улс гүрэн дамжсан луйварчдын эсрэг Монгол төрийн дархлааг тогтоож, шударга ёсыг хангахын тулд МАХН-аас нэр дэвшсэн нэр, гар цэвэр С.Ганбаатарыг дэмжиж өнөөдрөөс орон даяар явж эхлэх хандивын аянд идэвхтэй оролцохыг эх орондоо хайртай элгэн садан Монголчууддаа уриалж байна. Насанд хүрсэн нэг сая иргэн 1000 төгрөг хандивлахад манай нэр дэвшигч хэнээс ч, хаанаас ч хараат бусаар шударга сонгууль явуулах бололцоотой болно.

Ингэж л МАНАН-гийн эсрэг Монголчууд хамтран тэмцэж байж эх орондоо шударга ёс, хүмүүнлэг нийгмийг цогцлоон байгуулах боломжтой болно. Бид оффшор дансанд нуусан хулгайн мөнгө, гадаадын луйварчдаас авсан дээрмийн мөнгөөр сонгуульд оролцохгүй. Харин ард түмнийхээ хандивын мөнгөөр шударга сонгууль хийх болно” гэсэн юм.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар ХААН банкинд 5111372321 дугаартай хандивын данс нээснээ зарлаж ард түмнээсээ тусламж дэмжлэг хүсч байгаагаа мэдэгдэх үеэр “С.Ганбаатар Рио Тинтог шантаажилж байж тэрбум тэрбумаар нь авлига авсан” гэсэн нэвтрүүлэг С1 телевизээр гарсаныг  эсэргүүцэж байна. Би Рио Тинто мэтийн луйварчдаас ширхэг зоос авах нь битгий хэл тэдний босгоор ч шагайхгүй. Харин Оюутолгойд Монголын эзэмших хувийг 51 цаашлаад 70-80 хувьд хүргэхийн төлөө бүх чадлаараа тэмцэх болно. Мэдээж би Монголын томоохон хоёр олигархитай өрсөлдөж байгаа тул хөрөнгө мөнгөөр тэднийг давж чадахгүй.

Харин өнөөдрөөс эхлэн Монголын ард түмнээсээ хандив тусламж гуйж жинхэнэ шударгаар өрсөлдөх болно. Монголд үнэн ялж МАНАН-гийн олигархи тогтолцоог бут ниргэхийн төлөө ард түмэн минь намайг дэмжиж хамтдаа ялалт байгуулна гэдэгт 100 хувь итгэлтэй байна” гэлээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version