БоловсролFocus

Версалийн их сургуультай хамтран олон улсын зуны сургалт явуулав

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Францын Версалийн их сургуультай хамтран CIMPA буюу Олон улсын онолын болон хэрэглээний математикийн төвийн дэмжлэгтэйгээр “Data assimilation, optimization, and applications” сэдэвт олон улсын зуны сургалтыг 2021 оны 7-р сарын 5-наас 10-ны хооронд амжилттай зохион байгууллаа. 

CIMPA-аас магистр, докторын оюутнууд, судлаачдад зориулсан энэхүү зуны сургалтыг 1997 оноос хөгжиж буй орнуудад зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монголын хувьд өмнө нь 2013 онд МУИС, ШУТИС-д, 2015 онд МУИС, мөн 2017 онд ШУТИС болон Ховд их сургуультай хамтран зохион байгуулж байсан. 

Энэ удаагийн “Data assimilation, optimization, and applications” сэдэвт сургалтыг COVID-19 цар тахалтай холбоотойгоор МГТИС-д цахимаар болон танхимд гэсэн хосолмол хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, МГТИС болон Франц, Итали зэрэг орнуудаас 50 гаруй хүн оролцохоор бүртгүүлж, 10 гаруй нь танхимаар оролцсон.

Энэ удаагийн сургалтанд оптимизацийн үндэс, бүхэл тоон програмчлал, квази гүдгэр оптимизаци, тоглоомын онол, оптимизацийн эдийн засаг, санхүү дэх хэрэглээ, болон хар хайрцагны симуляци, тодорхойгүй нөхцөл дэх оптимизацийн үндэс зэрэг практик хэрэглээ бүхий сэдвүүдээр Версалийн их сургуулийн профессор Лоран Дюма, Версалийн их сургуулийн профессор Ц.Идэр, ШУА-ийн МТТХ-ийн секторын эрхлэгч, проф. Р.Энхбат, Перпанегийн их сургуулийн профессор Диде Осель зэрэг профессор, багш нар 2-3 удаагийн сонирхолтой лекцийг хэлэлцүүлсэн нь оролцогчид, судлаачдын хувьд судалгаанд хэрэгцээтэй суурь мэдлэгийг өгч, цаашид энэ чиглэлээр судалгаанд оролцоход дэмжлэг үзүүлсэн сургалт боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version