Тамирчдын амжилт

Эгч, дүү хоёр Чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-д оролцоно

Унгар улсын Будапешт хотноо 7 дугаар сарын 19-25-нд зохион байгуулах бөхийн төрүүдийн ДАШТ өсвөр үеийн ДАШТ-ээр эхэлж 500 гаруй өсвөрийн тамирчин оролцож хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Чөлөөт болон сонгомол бөхийн төрлөөр дэлхийд тэргүүлэгч Япон, БНХАУ-аас энэ удаагийн ДАШТ-д баг тамирчдаа илгээхээс татгалзсан ч АНУ, ОХУ, Энэтхэгийн шилдэг бөхчүүд оролцоно. Мөн сүүлийн үед эрс сайжирч буй Украины залуу бөхчүүд зодоглох юм байна. Япон улсад чөлөөт бөхөөр хичээллэж байгаа эгч, дүүс болох Б.Хулан, Б.Халиун нар Монгол Улсаа төлөөлөн хүчээ сорихоор болжээ.

Тэд Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс чөлөөт бөхийн үндэс сууриа тавьсан. Харин өдгөө олимп, дэлхийн олон аваргуудыг төрүүлсэн алдарт “Шигакүкан” ахлах сургуульд сурч байгаа юм.

Эгч дүүс тус сургуульд Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн домогт дасгалжуулагч Казүхито Сакайгийн /С.Ёшида, К.Ичо, Х.Обара, Э.Тосака, Ч.Ичо зэрэг алдартнуудын багш/ удирдлага дор бэлтгэлээ базаадаг байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version