WorldОнцлох

Гадаад иргэдийн визийг автоматаар 3 сар сунгана

БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас 2021.07.19 – 2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах цэнхэр паспорттой гадаад иргэдийн визийг автоматаар гурван сар сунгах болсон талаар мэдэгдэл гаргасан байна.

Хамрагдах хүрээ :

  • 2021.07.19-2021.09.30 хооронд визний хүчинтэй хугацаа дуусах хууль ёсоор оршин суугаа гадаад иргэн
  • Долдугаар сарын 19 өдрийн байдлаар БНСУ-д оршин суугаа гадаадын иргэн

Дараах тохиолдолд виз сунгагдахгүй:

  • Нутаг буцах хүсэлтээр түр хугацаагаар виз сунгуулж байгаа, богино хугацааны виз, албадан гарах бичиг авсан
  • E8 , E9, E10, G1, H2 визний төрөл
  • Онлайн болон иммигрэйшнд виз сунгах хүсэлтээ өгсөн байгаа
  • Татвар, эрүүл мэндийн даатгал төлөөгүй
  • Гэмт хэрэгт холбогдсон

Цэнхэр паспорт дээр сунгагдсан тэмдэглэгээ хийгдэхгүй бөгөөд Covid-19-ийн тархалтаас сэргийлж визний хугацаа сунгагдсан эсэхийг зөвхөн онлайнаар шалгах боломжтой гэнэ.

Долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн https://www.hikorea.go.kr/Main.pt вэб сайтын Expiry date and check хэсэг рүү орж, паспорт хувийн мэдээллээ оруулан сунгагдсан хугацааг шалгана. Дэлгэрэнгүйг 1345 лавлана уу. ( 0* 7* 0 дарааллаар монгол ажилтантай холбогдоно)

Эх сурвалж: Asia People Mongolia, www.hikorea.go.kr

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version