Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/222 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх, давтан бэлтгэх сургалтыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц ерөнхий боловсролын 30 сургуульд сэтгэл зүйч ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Иймд дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшиж тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийг энэ сарын 02-09-ний өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна. Үүнд:
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 2, 3 дугаар сургууль, Тариат, Батцэнгэл сумын ерөнхий боловсролын сургууль
- Булган аймгийн ерөнхий боловсролын “Эрдмийн Өргөө” цогцолбор сургууль, Могод, Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль, Хялгант тосгоны ерөнхий сургууль
- Орхон аймгийн Баян-Өндөр ерөнхий боловсролын 4, 5, 14, 15 дугаар сургууль
- Ховд аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль, Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Буянт, Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургууль
- Хэнтий аймгийн ерөнхий боловсролын “Тэмүүжин”, “Хан Хэнтий” цогцолбор сургууль, Дадал, Баян-Адарга, Галшар сумдын ерөнхий боловсролын сургууль
- Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “Авьяас”, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургууль, Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургууль, Рашаант, Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургууль
- Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Эрдмийн Өргөө” цогцолбор сургууль, “Шинэ эхлэл, 28 дугаар сургууль
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль
Сонирхсон сэтгэл зүйчид дараах материалыг baigali@mecs.gov.mn цахим хаягаар дурдсан хугацааны дотор ирүүлнэ үү. Үүнд:
- Сэтгэл судлалаар төгссөн бакалаврын болон түүнээс дээших зэргийн дипломын хуулбар,
- Төрийн албан хаагчийн анкет
- Элсэхийг хүссэн өргөдөл,
- Сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшиж ерөнхий боловсролын сургуульд ямар хугацаагаар, яагаад ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн 2-оос илүүгүй А4 хуудсанд багтаан бичсэн эссэ,
- Мэргэшүүлэх сургалтуудад сууснаа гэрчлэх бичиг баримтын хуулбар,
- Гадаад хэлний чадвараа нотлох бичиг баримт,
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг эхний шатанд дээрх бичиг баримтын бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж шалгаруулалт хийсний дараа энэ шатанд шалгарсан сэтгэл зүйчдийг хоёр дахь шатны шалгаруулалт болох ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчдэд цахим хаягаар хариу мэдэгдэж, Сургуулийн сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдах тухай мэдээллийг хүргүүлнэ.
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 99996564 утсаар холбогдоно уу.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг