Эрүүл мэндFocus

Солонгос иргэд 100 мянга гаруй амны хаалт хандивлав

Амны хаалт хандивлах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Д.Ганцэцэг, “WK New deal” группийн удирдах зөвлөлийн дарга Park ho sun, нарийн бичгийн дарга Yoon jae kyung болон Ko younghwan нар оролцсон юм.

Монгол улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг болон “WK New deal” групп хамтран Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яаманд   100.800  ширхэг амны хаалт  хандивлав. 


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хандивыг гардаж авсны дараа хандивлагч талд хандан үг хэллээ. Тэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд хандив өгч байгаа тус Монгол Улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг болон “WK New deal” группийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье гэв.  


Монгол Улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг нь 2003 оны 04 сарын 28 ний өдөр байгуулагдсан бөгөөд Монгол улс болон БНСУ-ын хоорондын ард иргэдийн эв найрамдал, гадаад харилцаанд хувь нэмэр оруулан ажиллаж байна.“WK New deal” группийн хувьд Аялал жуучлал, санхүү, худалдаа, дурсгалт зүйлсийн менежментийн чиглэлээр мэргэшсэн компани бөгөөд амны хаалтыг дотоод, гадаадын 230 үйлдвэрт үйлдвэрлэж Европ, америк, ази, Африкт экспортолдог байна. 


Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version