Эдийн засагОнцлох

АИ-92 авто бензин литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн талаар тайлбар өгөв

АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн шалтгаан, тайлбар мэдээллийг өнөөдөр АМГТГ-аас өглөө. 2020 онд 1.4 сая тонн газрын тос импортоор орж ирсэн. 2021 оны эхний зургаан сарын байдлаар 689 гаруй мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр импортоор орж ирсэн байна.

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг. Шатахуун импортлогч ААН-үүдтэй хамтран өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн.

2020 оны гуравдугаар сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч улсын хэмжээнд АИ-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны тавдугаар сараас хойш, АИ-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг Улаанбаатар хотод 1,450 төгрөгөөр, орон нутагт 1,480-1,670 төгрөгөөр тогтвортой барьж ирсэн. 

Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв төр засгаас шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ. Түүнчлэн компаниуд үүдээ барьж, импорт буурна гэсэн үг. Засгийн газраас зүгээс одоогийн байдлаар онцгой байдлын албан татварын үнийг хөнгөлсөн байгаа. 

Цаашид яах талаар хэд хэдэн хувилбарыг яам, агентлагийн зүгээс судалж байна. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Найман сарын хилийн үнийг харж байна. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгдэнэ.Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензинийг литр тутамдаа 2,000 орчим төгрөгөөр худалдан авч 1,750 төгрөгөөр хэрэглэгч нарт зарж байна. 

Газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байгаа ба олон улсын шинжээчдийн байгууллагаас “Goldman Sachs” энэ оны дунд үеэс гарын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй гэж таамагласан” гэлээ.

Түүнчлэн энэ оны зургаадугаар сарын 29-ний байдлаар манай улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байгааг хэллээ. Тодруулбал,

  • 80 автобензин 58 хоног
  • АИ-92 автобензин 31 хоног
  • Дизелийн түлш 31 хоног
  • ТС-1  онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байна” гэв. 

Дэлхийн газрын тосны үнэ дараах хүчин зүйлүүдээс хамаарч буурах боломжтой аж.  Үүнд,

  • ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлбэл
  • Ираны хориг арга хэмжээ цуцлагдвал
  • Газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол.

Он гарсаар газрын тосны үнэ өсөж, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зэх зээл дэх тодорхойгүй байдал хэвээр байгаа тул үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш. 2020 оны хямралаас өндийж байгаа зэх зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшнээс доогуур байна гэж ОПЕК үзэж байгааг тэрбээр нэмж хэллээ. 

2021 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол өсөлттэй явж ирсэн.  Тухайлбал өнөөдрийн байдлаар,

  • ОХУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 1,950 төгрөг
  • БНХАУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 2,887 төгрөг байна. Он гарснаас хойш БНХАУ-д зах зээлд нь 12 удаагийн үнийн өсөлт явагдсан байна. 
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version