Эдийн засагFocus

Агаарын тээвэрлэгчдийн орлого 40.9 тэрбум төгрөгөөр багасчээ

Агаараар 2021 оны эхний 5 сард 1.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 202.7 (15.6 хувь) тонноор нэмэгдсэн байна. Агаараар дээрх хугацаанд дотоодод 10(0.7 хувь) тн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 24.5 (71.1 хувь) тонноор багасжээ. Харин олон улсад тээсэн ачаа 1.5 мянган (99.3 хувь) тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 227.3 (18 хувь) тонноор нэмэгдэв. Агаараар тээсэн ачаа энэ оны 5 дугаар сард 369 тн болж, өмнөх сарынхаас 18.2 (5.2 хувь) тонноор өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 5 сард 41.3 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 226 (84.6 хувь) мянган хүнээр багасав. Агаарын тээврээр зорчигчид өнгөрсөн 5 дугаар сард 8.6 мянга болж, өмнөх сарынхаас 1 (13.1 хувь) мянган хүнээр нэмэгдлээ. Харин орон нутагт зорчигчид энэ оны эхний 5 сард 26.9 (65.1 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 106.1 (79.8 хувь) мянган хүнээр багассан аж. Үүнд Мөрөн чиглэлийн зорчигчид 95.8, Улиастай чиглэлийнх 95.5, Улаангом чиглэлийн зорчигчид 94.3 хувиар багассан нь нөлөөлжээ.

Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний 5 сард 14.4 (34.9 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 119.8 (89.3 хувь) мянган хүнээр багасав. Түүнчлэн, агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 5 сард 36.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 40.9 (52.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Энэ орлого өнгөрсөн 5 дугаар сард өмнөх сарынхаасаа 583 (8.8 хувь) сая төгрөгөөр нэмэгдэж, 7.2 тэрбум төгрөг болсон байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version