16-17 насны хүүхдийг асран хамгаалагчийн зөвшөөрлөөр дархлаажуулна
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна.
Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ Файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж, зөвшөөрлийг хуудас бөглөнө.
Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж, тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой.
Нийслэлд 16-17 насны 33 мянга гаруй хүүхэд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.