ДЭМБ-ын шинэ Ерөнхий захирал сонгогдлоо
Тодруулбал, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус, Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсын иргэн Др.Дэвид Набарро, Пакистан улсын иргэн Др. Саниа Ништар нар өрсөлдөж ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхын саналаар Др.Тедрос Адханом Гебрейсус сонгогдлоо.
Ийнхүү Африк тивийн орнуудаас нэр дэвшигч, ДЭМБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсон анхны тохиолдол боллоо.
Др.Тедрос Адханом Гебрейсус – ийн тухайд:
– 2016 оны нэгдүгээр сард болсон Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр Др. Тедрос Гебрейсус-ийг Африкийн Холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-н ерөнхий захиралд нэр дэвшигчээр батламжилсан.
Тэрээр Др. Тедрос Гебрейсус 2012 оны 11 дүгээр сараас Этиоп Улсын Гадаад хэргийн сайд;
– 2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд;
– 2009-2011 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн дарга;
– 2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга;
– 2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга;
– 2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч зэрэг алба хашиж ирсэн байна.