Засгийн газарЭдийн засагОнцлох

17,785 зээлдэгчид 1 их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын ээлжит хуралдаан /6 дугаар сарын 16-ны өдөр/-аар “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцууллаа.

2021 оны 6 сарын 14-ний өдрийн өссөн дүнгээр:

  • Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17,785 зээлдэгчид 1 их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Үүнээс 3,512 аж ахуйн нэгж, 14,273 иргэний зээл байна. Олгогдсон зээлийн 7,162 нь Улаанбаатарт 10,623 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна.
  • Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2,326 зээлдэгч, үүнээс 1,378 аж ахуйн нэгж, 948 иргэнд,
  • Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хувьд 15,784 зээлдэгчийн 207.4 тэрбум төгрөгийн зээл
  • 5,109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл тус тус олгогдоод байна.

Хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэх шийдвэр удахгүй гарна

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр 2021 оны 7-р сарын 1-нээр дуусгавар болно. Энэ нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох эсэх шийдвэрийг удахгүй гарахыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрбээр “Энэ оны төсвийн гүйцэтгэлийг харвал төсвийн орлого 5,31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ тоо өнөөгийн нөхцөлд чамлахааргүй тоо. Төсвийн орлогын дүнг харвал 2020 оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж, 2019 оны гүйцэтгэлээс давж гарсан. Эдийн засгийн өсөлтийг хадгалах ажил үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Энэ жил экспортын гол түүхий эдийн үнэ төсөв дээр тэнцвэржүүлсэн үнийн төсөөллөөс харьцангуй таатай байгаа нь мөн нөлөөллөө. Энэ хугацаанд бидэнд өгсөн сайн үр дүн бол зургаан сарын хугацаанд ковидын нөхцөл байдалтай байсан ч хорио цээрийн дэглэмээ баримталж, эдийн засагт оролцогч талуудад нээлттэй байсны үр дүнд эдийн засгийн гол параметрүүд эерэг дүнтэй гарлаа.

Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, тог дулааны мөнгө, халамж, тэтгэврийн хөнгөлөлт дуусч байгаа. Үүнийг цааш нь маш сайн судалгааны үндэслэлтэйгээр алийг нь яаж үргэлжлүүлэх вэ, алийг нь зогсоох вэ гэдгээс шалтгаалж төсвийн тодотгол хийгдэх үгүй нь шийдэгдэнэ. Цаашид төсөв ямар хэмжээнд ачаалал авч чадахаа ойрын хугацаанд гаргана. Үүний тулд оны эцсийн төсөөлөл, эрүүл мэндийн нөхцөл, экспортын нөхцөл байдлаа зөв тооцсоноор төсөв дээр дааж чадах хэмжээний шийдвэрээ гаргана. Одоогийн урьдчилсан нөхцөл байдлаар тог, дулаан усны үйлчилгээний чөлөөлөлтийг зогсоох тал дээр хадгалах, хүүхдийн мөнгийг ковидын нөхцөл байдалтай уялдуулж, шууд 100 хувь зогсоолгүйгээр төсөв дээр хэрхэн яаж даах вэ , төсвийн потенцаиалыг харгалзан шийдвэр гаргана гэж харж байгаа” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version