Гадаад харилцааБоловсролОнцлох

Герман улстай технологи, инженерингээр хамтран ажиллана

Төр, засгаас бизнесийн төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах хүрээнд УИХ-ын даргын дэргэд Худалдаа, аж үйлдвэрийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.  Энэ дагуу Засгийн газраас зарласан эдийн засгийг эрчимжүүлэх, тэргүүлэх 100 төслөөс тодорхой хэсгийг нь МҮХАҮТ-ыг түшиглэн төсөл, менежмент, гүйцэтгэлийн хамтарсан компани байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

Энэ хүрээнд Герман улстай технологи, инженерингийн чиглэлд хамтран ажиллах талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Герман улсын ЭСЯ-ны дэд тэргүүн, хатагтай Регина Рутенбергийг /2021.06.14/ хүлээн авч уулзах үеэр ярилцлаа.

Уулзалтаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Монгол-Германы эдийн засгийн харилцаа хангалттай түвшинд хүрээгүйг дурдаад нүүрс угаах болон зэс хайлуулах үйлдвэрүүдэд Германы сайн чанарын техник, технологийг ашиглах, ХБНГУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцов. 

Түүнчлэн уул уурхайн бус экспортын тогтолцоог бий болгох хүрээнд МҮХАҮТ-ын дэмжлэгтэй самар боловсруулж үйлдвэрлэх кластер байгуулж, Европын зах зээлд ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр шууд экспортлох боломжийн талаар ярилцаж, цаашид илүү нарийвчилсан төлөвлөгөө гарган, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version