Эрүүл мэнд

Өвөрхангайчууд “Тамхинд үгүй гэж хэлье” уриан дор нэгдлээ

Өвөрхангай аймаг “Дэлхийн тамхигүй өдөр”, “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан “Арвайхээр кросс – 2017” бүх нийтийн арга хэмжээг 2017 оны 05-р сарын 27-ны өдрийн бямба гарагийн амралтын өдөр зохион байгуулж иргэд, байгууллага, аж ахуй нэгж, сургуулийн хүүхдүүд идэвхтэй оролцон, эрүүл ажиллаж амьдрах зан үйлийг олон нийтэд уриаллаа.

Арга хэмжээнд төрийн болон төрийн бус 24 байгууллага, Арвайхээр сумын 11 багийн болон ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид нийт 1700 иргэд дугуйн болон нарны алхалтын парат жагсаалд оролцож, кросс гүйлт, унадаг дугуйн уран үзүүлбэр, АХА тэмцээнд ур чадвар, мэдлэг оюунаараа өрсөлдлөө.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version