Эдийн засагFocus

39 ХК-ийн 464,558 хувьцаа арилжлаа

Монголын Хөрөнгийн биржид /2021.06.14/ энгийн арилжаагаар 39 ХК-ийн 435,909,739.31 төгрөгийн үнийн дүнтэй 464,558 хувьцаа арилжлаа. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй байв.

Энэ өдөр “Түшиг Уул” (TUS+14.97%) болон “Гутал” ХК (GTL+14.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол алт” (ERS-14.90%) болон “Ган хийц” ХК (GHC -14.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 50,554 нэгж эрхийг 11.9 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 үнэт цаасыг 200 мянган төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.12 хувиар буурч, 33162.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,696,802,681,333 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.   

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version