Хууль эрх зүйFocus

МХЕГ: 543 ААН, байгууллага, иргэн шалгалтад хамрагдав

Зөвлөн туслах үйлчилгээ, түр журмын хэрэгжилт:

Орон нутгийн хэмжээнд  өнгөрсөн долоо хоногт 194 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, түр журмын хэрэгжилтэд хяналт тавьсан. Шалгалтаар 103 зөрчил илрүүлэн 82.5 хувийг нь газар дээр  нь арилгуулав. Орон нутгийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудад ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажилласан зөрчил нийтлэг илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд 543 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн шалгалтад хамрагдаж, 48 зөрчил илрүүлэн 39.5 хувийг арилгуулан, 2.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авчээ.

Вакцинжуулалт: 

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 14 цэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Шалгалтаар дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй байна.

Aюултай хог хаягдал:

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д  өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 06.01-ний өдөр 50 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 25 тусгаарлан ажиглах байр, 12 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 42 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 129 цэгээс 4976 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 4857 кг хогийг устгасанаас 3381 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1476 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 10 тээврийн хэрэгсэл, 25 хүн ажиллажээ.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 100 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 56.425 мталбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 170 объектын 32.669 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Хилийн хяналт шалгалт:

Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 06.01-ний өдөр улсын хилээр орсон 80 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 124 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийн нэвтрүүлэв. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод халдварын шинж тэмдэг илрээгүй.

Мөн улсын хилээр гарсан 70 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 107 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постонд 191 байцаагч ажиллаж нийт 4637 авто машинаар нэвтэрсэн 9,905 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутаг руу гарах чиглэлд /2021.06.01-ний 18:00 цагийн байдлаар/ нийт 456 тээврийн хэрэгслээр 950 иргэн зорчсон бөгөөд 901 нь вакцины 2-р тунд бүрэн хамрагдсан, бусад нь ПГУ шинжилгээтэй байв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version