1143 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.02) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Тохиолдлын тархалт нэмэгдэж байгаа учраас вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Батлагдсан дийлэнх тохиолдол вакцинд хамраглаагүй иргэд байгаа юм. Тиймээс өвчлөл өндөр байгаа энэ үед хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлана уу.
Сүүлийн 24 цагт 7102 хүнд шинжилгээ хийхэд 1143 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 60372 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд гурван хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1052, орон нутагт 91 тохиолдол илэрсэн байна.