Засгийн газарГадаад харилцааОнцлох

Монгол Улс хилээ албан ёсоор нээж байна

Засгийн газрын хуралдаанаар /2021.06.01/ Монгол Улс 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ албан ёсоор нээлээ. Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг 10 гаруй улсад зорчих боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар 110 гаруй улс, түүний дотор ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын Холбооны Улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, зөвхөн байнга оршин суух визтэй иргэдийг нэвтрүүлж байгаа.

Засгийн газар иргэдээ чөлөөтэй зорчих орны тоог нэмэх зорилгоор дархлаажуулалт хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version