НийгэмХууль эрх зүй

94 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан.

Дээрхи хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнээс хойш буюу 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэл хотын хэмжээнд нийт 94 хүнд 7-30 хоногийн баривчилах шийтгэлийг шүүхээс оногдуулжээ.

“За ганц л хундага уусан юм чинь гайгүй биз” гээд машинаа унаад гардаг таньд архи хэрхэн нөлөөлдөгийг доорх хүснэгтээр тайлбарлая.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар мууддаг.

• 5 грамм буюу нэг цайны халбага орчим архи: Жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг.
• 25 грамм архи: Жолоочид сэтгэл хөөрлийг бий болгодог.
• 75 грамм архи: Жолоочийн самбаачлах хугацааг 3 дахин ихэсгэдэг.
• 140 грамм архи: Жолоочийн самбаачлах хугацааг 5 дахин ихэсгэдэг.
• 160 граммаас дээш архи: Жолоочийн самбаачлах хугацааг 9 дахин ихэсгэдэг.

Согтуурлын зэрэг нь тухайн хүний эрүүл мэнд, ядаргаа, сэтгэл санаа, дасан зохицох байдал, хоол унд хэрэглэсэн байдал зэргээс шалтгаална. Гадна орчинтой харьцах жолоочийн чадварт архины нөлөө их гэдгийг энэхүү үзүүлэлт харуулж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version