Орон нутагFocus

Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих бол өргөдөл бичнэ

Өмнөговь, Дорноговь аймагт Уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлтээ гаргана. Үүнд,

  1. Өргөдөл болон албан бичгээр хүсэлтээ ирүүлэх. Өргөдөл, албан бичигт зорчих зорилгоо тодорхой дурьдах. Холбоо барих хүний байнга ашиглагдах, 24 цагаар нээлттэй байх утасны дугаарыг заавал бичих
  2. Зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Улсын дугаар, марк/
  3. Зорчих хүн бүрийн иргэний бичиг баримтын хуулбар, вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг гэрчлэх бичиг, өвдөөд эдгэсэн бол эмчийн магадлагаа /4 сарын доторх/-г заавал бүрдүүлнэ.

Харин хүндэтгэн үзэх шалтгаан/эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны ажил/-аар зорчих, харьяаллын болон байнгын оршин суух хаягтаа ирэх, очих иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа материал, өвс, малын тэжээл/-ийн зорчих зөвшөөрлийг  Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой комиссоос олгоно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version