Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний Гавьяат эмч Б.Бүргэдээр ахлуулсан Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн баг хамт олон Монголд анх удаа “ТОХОЙНЫ ҮЕ БҮТЭН СОЛИХ” мэс заслыг амжилттай хийлээ.
Тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажаргал, ахлах зэргийн эмч О.Цэрэндорж, мэдээгүйжүүлэгийн ахлах зэргийн эмч Д.Баярсайхан, сувилагч Д.Оюунчимэг, мэс заслын сувилагч М.Амгаланпүрэв, Ц.Баттуяа, Б.Тамираа мэс заслын баг хамт олондоо ажлын амжилт хүсье.
Гавьяат эмч Б.БҮРГЭД: Монголд анх удаа 20-н жилийн өмнө багштайгаа хамт мөрний үе солих мэс засал хийж нутагшуулж байлаа. Тус мэс засал нь өнөөдөр өдөр тутамд хийгддэг болсон. Тохойн үений бэртэл гэмтэл ихэссэн учир багийн нөхөдтэйгөө хамтарч Монголдоо анх удаа энэ төрлийн мэс заслыг маш амжилттай хийлээ. Цаашдаа энэ мэс заслыг нутагшуулах бололцоотой. Энэ мэс заслыг хийснээр Хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн зогсоож, тухайн хүний амьдралын чанар сайжрах боломжтой юм.