УИХОнцлохОрон нутаг

Аварга малчин өрхүүд шагналаа гардан авлаа

УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Аргалант сумдад ажиллалаа. Цар тахлын үед хамгийн эрсдэл өндөртэй байгаа тус аймгийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж газар тариалан, бүтээн байгуулалтын хаврын их ажлуудаа эхлүүлээд явж байна.

Сар шинийн босгон дээр Улсын аварга малчин өрх, аварга тариаланч, фермерүүд тодордог билээ. Цар тахлын улмаас хот хөдөөгүй хөл хориотой байснаас ажил хөдөлмөөрөө манлайлан монголын үндэсний баялгаа өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртэн яваа аваргуудын шагналыг гардуулан алдаршуулах ажил хойшлогдоод байсан юм.

Төв аймгийн Эрдэнэсант сумын II багийн малчин Тотийн Энхбаатар, IV багийн малчин Гомбосүрэнгийн Даваадорж, Лүн сумын I багийн малчин Чулууны Гантөмөр, Аргалант сумын Хөшөөт багийн малчин Жамъяаны Отгонбаатар нарын гэр бүл Улсын аварга малчин өрх болсныг УИХ-ын гишүүн Н.Энхболд шагналыг нь малчны хотод нь гардуулан өглөө.

“Улсын аварга малчин өрх” Аргалант сумын Хөшөөт багийн малчин Жамъяаны Отгонбаатарын гэр бүл
“Улсын аварга малчин өрх” Эрдэнэсант сумын Эрдэнэсант сумын IV багийн малчин Гомбосүрэнгийн Даваадоржийн гэр бүл
“Улсын аварга малчин өрх” Эрдэнэсант сумын Эрдэнэсант сумын II багийн малчин Тотийн Энхбаатарын гэр бүл
“Улсын аварга малчин өрх” Лүн сумын I багийн малчин Чулууны Гантөмөрийн гэр бүл

Төв аймгаас энэ жил Улсын аварга малчин өрх 11 төржээ. Аварга малчид жил дараалан мал сүргээ өсгөж үржүүлэн, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч иржээ. Мөн хадлан, тэжээл, хужир шүүгээ өөрсдөө тарьж бэлтгэхээс гадна амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой, малгүй олон өрхийг малжуулж, залуу малчдыг амьдрах ухаанд сургаж цөөнгүй шавьтай болсон байна. Малчид орон нутгийнхаа хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бусдыгаа манлайлан оролцдог нутаг орондоо түшигтэй ажилч хичээнгүй хүмүүс юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version