Орон нутагFocus
Говьсүмбэр аймагт 100 ортой эмнэлэг нээгдлээ
Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцлоо.
Эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн 23 нэр төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний болон амьсгалын аппаратыг энэ үеэр хүлээлгэн өгөв.
Мөн ирэх сард багтаан хүчилтөрөгчийн бичил үйлдвэр байгуулж, яаралтай мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэн мэс заслын өрөөний вакуумжсан агааржуулалтын системийг шийдэж өгөхөө илэрхийллээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад стандарт маш чухал учир Стандарт, хэмжил зүйн газар үүнд анхаарах ёстойг Шадар сайд хэлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.