Иргэний нисэхийн ерөнхий газраас зургаадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа.
Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Орос, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 34,553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27,753 иргэн, автозамаар 6,788 иргэн эх орондоо иржээ.