Засгийн газарНийгэмFocus
Жолооч бэлтгэх, тогтолцоог сайжруулна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа жолооч бэлтгэх, тогтолцоо, түүнийг сайжруулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөртэй уулзаж, санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр жолооч нарын сахилга батыг сайжруулах, тогтолцоог өөрчлөх, жолоочийн үүрэг хариуцлагын талаар санал солилцож, холбогдох яамд болон төрийн байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулахаар болов.
Цаашлаад хууль тогтоомжид, өөрчлөлт оруулах замаар тодорхой хариуцах эзэнтэй болгож тэдгээрийн уялдаа холбоог сайжруулж хамтран ажиллахаар боллоо.