Улс төр

Монгол – Солонгосын усны форумын гишүүдтэй уулзлаа

2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Монгол – Солонгосын усны форумын гишүүдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдэж буй  “Хог хаягдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар болон Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ажлыг  танилцуулж уулзалтыг эхэллээ.
Монгол – Солонгосын усны форумын гишүүдийн төлөөлөлд Азийн усны сав газрын хүрээлэн, Монгол – Солонгосын усны форум, Ухаалаг усны хэрэглээ хоблоо, Дайжин их сургуулийн захирал Сүк Хан Жан тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Форумын гишүүдийн зүгээс БНСУ-ын буцалтгүй тусламжаар Койка олон улсын байгууллагын төслөөр  Хан-Уул дүүргийн Яармагт усан сан барих төсөл амжилттай хэрэгжсэнийг дуулгаад цаг зав гарган хүлээн авч уулзсан явдалд талархал илэрхийллээ.

Монгол – Солонгосын усны форум өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Форумын гишүүд “Хог хаягдлын тухай хууль”-ийн шинэчилсэн  найруулгын төслийн талаар санал солилцож улсаас хатуу чанд хууль гаргасны дараа тухайн хуулиа мөрдүүлэхэд үйлдвэр, албан байгууллага, ард иргэдийн үүрэг, хариуцлагыг сэтгэхүйд нь ухамсарлуулж, төлөвшүүлэхэд аажим аажмаар журам, дүрмийг мөрдүүлэх байдлаар хэвшүүлдэг талаар Солонгос улсын жишээг дурьдлаа. Солонгос улсын хувьд үйлдвэрүүдэд бохир усаа боловсруулах байгууламж суурилуулах төсвийн 70-80% нь улсын төсвөөс гаргаж байсан ажээ.

Түүнчлэн хэд хэдэн компани, үйлдвэрийн хог хаягдал, усны менежментийг хариуцсан нэг байгууллага ажиллаж аливаа хог хаягдал, бохир устай холбоотой хариуцлагыг хүлээхийн сацуу улсын зэрэглэлийн үнэмлэхтэй мэргэжлийн инженерүүд нь хариуцан авсан газрууддаа улсын хуулиар тогтоосон стандартыг мөрдүүлэхэд чиглүүлэх үүрэгтэйгээр мэргэжлийн ажилладаг тухай сонирхууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл форумын гишүүдэд хандан гэр хорооллын хөрсний бохирдлыг багасгах, Туул голын усны нөөцийг сайжруулах, Улаанбаатар хотын ард иргэдийн ундны цэвэр усны чанарыг дээшлүүлэх талаар хамтран ажиллахыг уриаллаа.
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version