Улсын Онцгой комиссын шийдвэрээр маргааш буюу 5 дугаар сарын 15-наас дараах 4 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлалтаас гаргаж байна. Эдгээр газрууд дархлаажуулалтандаа бүрэн хамрагдаж, 2 тунгаа тариулаад 14-хоног болсон хүмүүст нээлттэй байна.
1. Чийрэгжүүлэх, бялдаржуулаж төвүүд
2. Бассейн
3. Сургалтын төвүүд /10 хүртэл хүнтэй/
4. Кофе шоп
Тавдугаар сарын 22-ноос 6-7 төрлийн үйл ажиллагааг нээнэ.
Үүнд ресторан, хоолны сүлжээ газрууд, томоохон захууд буюу худалдааны төвүүд, амралт, сувиллын газар, саун, орон нутаг явах, ирэх гэр мэт чиглэлүүдийг төлөвлөж байна.