Эрдэнэт үйлдвэрийн дархлаажуулах ажил 92 хувьтай явна
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд давхардсан тоогоор 16540 хүн тун вакцин хийгджээ. Нэгдүгээр тунд 6832, хоёрдугаар тун 6369 хүн хамрагдаад байна. Харин 1412 ахмад нэгдүгээр тунд хамрагдсан бол 65 хүн хоёрдугаар тунгийн вакцин хийлгэсэн аж.
МШӨ-ний улмаас хувь тогтоолгосон 257 хүн нэгдүгээр тун, уурхайчдын ар гэрийн 1572, гэрээт ажилтан 917, нийт 4158 хүн нэгдүгээр тун,653 хүн хоёрдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр үйлдвэрийн хэмжээнд дархлаажуулах ажил 92 хувьтай явж байна.
Улсын онцгой комиссоос эрсдэл гэсэн аппликейшн гар утсандаа суулгахыг зөвлөсөн бөгөөд хавьтал авсан хүнтэй ойртоход энэ программаас дохио өгч тухайн хүнийг халдварын эрсдэлээс хамгаалах юм. Үүнийг бүх ажилтнууд суулгахыг уриалж байна. Хэрхэн суулгах заавар мэдээллийг дотоод сүлжээ, цахим хаяг, мессежээр үйлдвэрийн ажиллагсдад илгээсэн аж. Мөн ажилчид ажил гэр гэсэн маршрутаар хувийн унаагаар ажилдаа ирэх болсноор нэг, хоёрдугаар шалган нэвтрүүлэх газрын авто машины зогсоолыг өргөтгөжээ. Ингэснээр өдөрт 780-800 хүн үйлдвэрийн бүсэд хувийн унаагаараа ажилдаа ирэх боломж бүрдээд байна.
Т.Батчулуун